Мэргэжлийн эмч нарын удирдлагаар анхан шатнаас ахисан түвшин хүртэл мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ. Мэдлэг олгохоос илүүтэй ур чадварыг суулгахыг эрмэлздэг.
Манай байгууллага 2015 оноос хойш эрүүл мэнд, анхны тусламжийн сургалтыг хувь хүн, албан байгууллагуудад онол, дадлага хосолсон практик сургалтыг чанарын өндөр түвшинд ХНХЯ-ны сайдын тушаалын дагуу зохион байгуулж байна.
Бид Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 100+ гаруй байгууллагуудын 10,000+ орчим ажилтанд анхны тусламжийн мэдлэг, ур чадвар, хандлагыг амжилттай төлөвшүүлэн ажиллаж байна.
6.3.7 зүйл: "Ажлын байранд анхны тусламж үзүүлэх чадвартай ажилтан ажиллуулж иж бүрдлээр хангах"
18.2.6 зүйл: "Ажилтан бүр болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвартай байна, сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулна"
Анхны тусламжийн бүх хэрэгцээнд зориулсан иж бүрэн шийдэл
1 болон 2 өдрийн гэрчилгээт сургалт. Мэргэжлийн эмч нарын удирдлагаар, практик дасгал дээр суурилсан хөтөлбөр.
ANSI/ISEA Z308.1-2021 стандартын дагуу дүүргэлттэй иж бүрдэл. Ажлын байранд үнэлгээ хийх, ханийн самбар байршуулах.
Байгууллагын анхны тусламжийн тайланг бэлдэж өгөх. ХАБ-ын шаардлагад нийцсэн 1 жилийн хүчинтэй сертификат.
Анхан шатнаас ахисан түвшин хүртэл, мэргэжлийн эмч нарын заан сургах практик хөтөлбөр
ХНХЯ-ы сайдын А-173 тушаалын дагуу байгууллагын бүх ажилчдад зориулсан 2 цагийн сургалт. Байгууллагат нь очиж заана.
Эдгээр сэдвүүдээс өөрт тохирсон сэдвүүдийг сонгож, хүссэн хөтөлбөрөө гаргах боломжтой
ANSI/ISEA Z308.1-2021 стандартын дагуу. Монгол, Англи хэл дээрх хаягжилт. Цахим сургалтын эрх дагалдана.
Анхны тусламжийн сургалтыг Хүний Их Эмч, АУ-ы магистр, 10 жилийн туршлагатай мастер сургагч багш нар удирдан явуулдаг.
Бид сургалтад АНУ-ын PRESTAN 2000 загварын ухаалаг маникин ашиглаж цээж шахалтын гүн, хурд, амьсгал өгөлтийг бодит цагт харуулдаг. Суралцагч бүрд нэг удаагийн бээлий, боолт, чиг, хахалтын төхөөрөмж зэргийг ашиглан сургалтыг практикт суурилан явуулдаг. Маникинууд Bluetooth холболтоор гар утасны аппликэйшн дээр бодит дүгнэлтийг харуулна.
Монголын тэргүүлэгч компани, байгууллагуудтай хамтран ажилладаг
Сургалтад хамрагдсан оролцогч нар үнэ төлбөргүй нэвтрэх эрхтэй. Тусад нь авах бол ₮85,000.
Сургалт захиалах, иж бүрдэл авах, эсвэл ямар ч асуулт байвал бид бэлэн байна.